top banner

Томуу өвчнөөс сэргийлэх зөвлөгөө өгөх утас ажиллаж эхэллээ


2017-11-14 17:46:26
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Томуугийн дэгдэлт ихэссэнтэй холбоотойгоор Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвөөс зөвлөгөө өгөх утсыг ажиллуулж эхэлжээ.

Хүүхдийн эмч нар өдөр болон оройн цагаар иргэдэд зөвлөгөө өгч байгаа ба 0-15 насны хүүхдэд нэмэлт үзлэг хийж байна. Эцэг эхчүүд 98254999 утсаар холбогдож, томуу томуу төст өвчний өвчлөлийн талаар мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч болох аж.

Сонгинохайрхан дүүрэг нь 300 мянган хүн амтай. Энэ нь манай улсын нийт хүн амын 10 хувь гэсэн үг юм. Хүн амын нягтаршил ихтэй тус дүүрэгт хүйтний улиралд ханиад томууны өвчлөл нэмэгддэг тул дээрх утсыг ажиллуулж эхэлсэн байна.
Б.Туул

Монгол брэнд