top banner

АНУ-тай худалдаа хийх дүрэм өөрчлөгджээ


2017-11-14 18:31:49
Зураг
МОСКВА. /ТАСС/. АНУ-тай худалдаа хийх дүрэм өөрчлөгдсөн бөгөөд энэ нь АНУ-ын эдийн засгийн бүх түншийн хувьд илэрхий болсон гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн тухай ТАСС агентлаг мэдээлэв.

“Манай улстай худалдаа хийдэг Азийн орнуудад хийсэн айлчлалын явцад худалдааны дүрэм өөрчлөгдсөнийг эдийн засгийн түнш улсууд маань мэдэж авсан. АНУ-тай шударгаар,  харилцан ашигтай байх үндсэн дээр хамтран ажиллах хэрэгтэй. Одоо АНУ-ын худалдааны ихээхэн алдагдал хурдан буурах ёстой” гэж Америкийн төрийн тэргүүн твиттер хуудастаа тэмдэглэжээ.

Дональд Трамп Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудаар хийсэн АНУ-ын ерөнхийлөгч нарын сүүлийн 25 жилийн турш хийж байгаагүй хамгийн урт айлчлалаа мягмар гарагт өндөрлүүлсэн юм. Тэрбээр Япон, Өмнөд Солонгос, Хятад, Вьетнам болон Филиппин улсад айлчилсан билээ. Азийн орнуудаар хийсэн айлчлалаа, ялангуяа худалдааны талаар хийсэн яриа хэлэлцээгээ Дональд Трамп маш үр дүнтэй болсон гэж үзэж байна.
Э. Аянзаяа

Монгол брэнд