top banner

Алтанцөгц сумын хүүхдийн цэцэрлэгт тоглоом хандивлажээ


2017-11-14 19:17:52
Зураг
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн асан М.Зориг ахлагчтай "Бидний цөөхөн монголчууд" төслийн багийнхан өнгөрсөн сард Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд ажиллах үеэр тус сумын хүүхдийн цэцэрлэгт тоглоом хандивлах аян өрнүүлэхийг өөрсдийн фейсбүк хуудсаар дамжуулан анх уриалж байжээ.

Уг санаачилгыг "Туран ворлд" компанийн хамт олон болон Улаанбаатар хот дахь казах залуучууд идэвхтэй дэмжин зохион байгуулж, 1,5 сая төгрөгийн үнэ бүхий тоглоом цуглуулжээ. Уг ажилд сумын удирдлага, цэцэрлэгийн эцэг эхийн зөвлөл, тус сум дахь Хаан банк, Төрийн банкны тооцооны төвийн хамт олон, иргэд хандив өргөж дэмжлэг үзүүлсэн байна.

Аяныг зохион байгуулагчид  хандиваар цугларсан тоглоомуудыг өнөөдөр цэцэрлэгийн удирдлагад хүлээлгэн өгчээ.
Ө.Нурболат

Монгол брэнд