top banner

Б.Хурцыг Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцэнэ


2017-11-15 08:50:52
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Б.Хурцыг Элчин сайдаар томилох эсэх асуудлыг хэлэлцэхээр товложээ. 
БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Баасанжавын Ганболдын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаатай холбогдуулан Засгийн газраас Батын Хурцыг тус улсад суух Элчин сайдаар томилуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлсэн юм. Ерөнхийлөгч Засгийн газрын уг саналыг дэмжиж, 11 дүгээр сарын 8-нд УИХ-тай зөвшилцөхөөр өргөн мэдүүлсэн юм. Уг асуудлыг өнөөдөр байнгын хороо хэлэлцэж дэмжих эсэхийг шийдвэрлэх аж. 
Мөн өнөөдөр Өргөдлийн байнгын хороо хуралдаж, Монгол Улсын Их Хурлын 2012 оны “Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай” 74 дүгээр тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих Өргөдлийн байнгын хорооны ажлын хэсгийн тайланг хэлэлцэх юм байна.
Н.Туяа

Монгол брэнд