top banner

Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч суларна


2017-11-15 08:56:00
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/.  Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч сулрах боловч 16-нд ихэнх нутгаар цас орж,
цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.

Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшиж, баруун аймгуудын нутгийн зарим газар, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, Алтай салбар уулс, Арцбогдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод Монголын талаар 7-12 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгор, говийн нутгийн өмнөд хэсгээр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 9-11 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 21 градус хүйтэн, харьцангуй чийг 69 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


Монгол брэнд