top banner

Арваннэгдүгээр сарын 15-нд болох үйл явдал


2017-11-15 09:00:57
Зураг
09.00 цагт Хангарди ордонд НИТХ хуралдана.

11.00 цагт "Хүннү молл"-д ШУА-ийн Палеонтологи, Геологийн хүрээлэнгийн Нээлттэй хаалганы өдөрлөгт болно.

11.00 цагт ГХЯ-нд Үндэсний аудитын газраас тус яаманд хийсэн аудитын газрын шалгалтын дүгнэлтийг танилцуулна.

11.00 цагт Ерөнхий сайд У.Хүрэлсүх “ДЦС IV”-ийн үйл ажиллагаатай танилцана

11.00 цагт БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Налайх дүүрэгт байрлах Монгол-Германы Ашигт малтмал, технологийн их сургуульд зочилно.

11.00 цагт Засгийн газрын III байранд ҮСХ-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2017 оны эхний 10 сарын нөхцөл байдлыг танилцуулна.

11.40 цагт Зайсан толгойн Зөвлөлтийн дайчдын хөшөөний зүүн урд талд БНМАУ-ын Баатар И.А.Плиевын хөшөөний нээлт болно.

12.00 цагт Төрийн ордны Иргэний танхимд 2017 оны “Чингис хааны одон”-ы эзнийг танилцуулна.

12.00 цагт “Корпорайт Конвенш центр”-т "Хязгаараас ангид" бүжгийн жүжгийн уран бүтээлчид мэдээлэл хийнэ.

14.00 цагт Төрийн ордны Их Эзэн Чингис хаан” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

14.00 цагт НҮБ-ын байранд Японы Хөгжиж  буй орнуудын эдийн засгийн хүрээлэнгээс Монгол Улсын Эдийн засгийн коридорын нөхцөл байдалд хийсэн судалгааны дүнг танилцуулна.

15.00 цагт Монголын уран зургийн галлерейд “Монголын орчин үеийн дүрслэх урлагийн нэрт төлөөлөгчид” эрдэм шинжилгээний бага хурал болно.

“Mонгол ньюс” мэдээллийн төвд

11.00 цагт МҮЭХ-г шинэчлэх гишүүдийн нэгдлээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт “Улсын мэргэшсэн хяналтын төв” ТББ-аас Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор нарт шаадлага хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ.

Монгол брэнд