top banner

Калифорнид олон хүнийг буудан хөнөөжээ


2017-11-15 09:24:07
Зураг
РАНЧО-ТЕХАМА. /Америкийн дуу хоолой/. АНУ-ын Калифорни муж улсын Ранчо-Техама хэмээх жижиг суурин газрын бага сургууль болон бусад газарт нэгэн этгээд дөрвөн хүнийг буудан хөнөөж, хэд хэдэн хүнийг шархдуулжээ.

“Америкийн дуу хоолой” агентлагийн мэдээлснээр, энэ хэрэг орон нутгийн цагаар мягмар гарагийн өглөөгүүр 1500 орчим оршин суугчтай Ранчо-Техама хэмээх жижиг сууринд болсон гэнэ.

Зэвсэгт этгээдийг цагдаа нар буудан хөнөөсөн гэсэн мэдээлэл байна. Түүнийг хэн болох, чухам ямар шалтгааны улмаас галт зэвсгээр халдлага үйлдэх болсныг олж тогтоохоор цагдаа нар ажиллаж байна.

Ранчо-Техама нь Калифорни муж улсын төв Сакраменто хотоос хойд зүгт 180 км зайтай оршдог аж.
 
Г.Доржханд

Монгол брэнд