top banner

Олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд Э.Анхбаяр дэд байр эзэлжээ


2017-11-15 10:27:18
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Австрийн нийслэл Вена хотноо энэ сарын 8-12-ны өдөр болсон алдарт Отто Еделманны нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд дуучин Э.Анхбаяр дэд байр эзэлжээ. 
Энэхүү тав дахь удаагийн уралдаанд дэлхийн 39 орны 140 дуурийн дуучин өрсөлдсөн бөгөөд Монгол Улсаа төлөөлөн оролцсон дуучин Э.Анхбаяр эх орныхоо нэрийг өндөрт өргөж, дэд байрын эзэн болсон талаар тус улс дахь Монголын Элчин сайдын яамнаас мэдээлэл өгөв.  
Э.Анхбаяр нь, 2007 онд оюутан байхдаа ОХУ-ын Владивосток хотноо болсон дуурийн залуу дуучдын V уралдаанд II байр, 2011 онд ОХУ-ын Улаан-Үд хотноо болсон "Байкал" олон улсын уралдаанд тусгай байр, Улан-Үд хотноо болсон СССР-ийн ардын жүжигчин Л.Линховойн нэрэм­жит X урал­даанд "Лучший голос" шагнал болон Гран-при шагнал, 2011 онд ОХУ-ын Москвад болсон М.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаач­дын XXIV уралдаанд хоёр­дугаар байр, 2014 онд ОХУ-ын Курск хотноо бол­сон Г.Свиридовын нэрэм­жит ОУ-ын дуурийн дууч­дын уралдаанд II байр эзэлсэн юм.

Мөн УДБЭТ-д ажиллаж байхдаа П.И.Чайковскийн "Евгений Онегин", А.Моцартын "Дон Жуан", Ж.Бизегийн "Кармен", Ж.Вердийн "Травиата", Ж.Пуччинийн "Богема",  Б.Дамдин­сүрэн­гийн "Учиртай гурван толгой", Б.Шаравын "Чингис хаан"  зэрэг томоохон дуурийн дүр бүтээж байсан билээ.
Н.Туяа

Монгол брэнд