top banner

“Гаагийн Гран при-2017”-д манай 10 жүдоч хүч үзнэ


2017-11-15 12:28:01
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын жүдо бөхийн холбоо / IJF /-ны ээлжит Гран при болох Нидерланд улсын Гааг хотноо энэ сарын 17-19-нд болох “Гаагийн Гран при-2017”-д  манай улсаас 10 жүдоч хүч үзнэ. 


Тухайлбал, эмэгтэйчүүдээс 52 кг-д Дэлхийн аварга М.Уранцэцэг, 57-д ОУХМ А.Цолмон, 63 кг-д ОУХМ Ц.Цэрэннадмид, эрэгтэйчүүдээс 60 кг-д гавьяат тамирчин Д.Амартүвшин, ОУХМ Б.Амартүвшин, 66 кг-д ОУХМ Ё.Басхүү, ОУХМ Б.Эрхэмбаяр, 73 кг-д ОУХМ Н.Хадбаатар, Ц.Цогтбаатар, 90 кг-д Э.Мөнхжаргал нар хүч, ур чадвараа сорих юм. Энэ удаагийн Гран при тэмцээнд 46 орны нийт 262 тамирчин өрсөлдөхөөр мэдүүлгээ ирүүлжээ. 

Д.Өлзий

Монгол брэнд