top banner

НИТХ есөн тэргүүлэгчээ батламжиллаа


2017-11-15 14:50:58
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хангарди ордонд хаалттай хуралдсан НИТХ-ын хуралдаанаар есөн тэргүүлэгчийг батламжиллаа.

НИТХ дахь МАН-ын бүлгээс С.Амарсайхан, С.Мөнхчулуун, Н.Батсүмбэрэл, Ц.Байгалмаа, Б.Батнасан, Д.Мөнхжаргал, Б.Цолмон болон С.Эрдэнэтуул, П.Баярхүү нарыг тэргүүлэгчид нэр дэвшүүлсэн юм. Түүнчлэн АН-ын бүлэгт хоёр тэргүүлэгчийн суудал өгсөн ч тус бүлэг хүлээж аваагүй. Учир нь АН гурван НИТХ-ын тэргүүлэгчдэд гурван суудал авах ёстой хэмээн үзэж байгаа юм. Тиймээс НИТХ эхний ээлжинд МАН-аас нэр дэвшүүлсэн төлөөлөгчдийг дэмжиж, батламжиллаа. Харин АН хоёр тэргүүлэгчээ нэр дэвшүүлэх, томилох эрх нээлттэй үлдэж буй юм.

Ийнхүү НИТХ-ын хуралдаан түр завсарлалаа. Хуралдаан 15.00 цагт үргэлжилж, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай болон  нийслэлийн удирдлагуудын агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр энэ оны таваас есдүгээр сард хэрэгжүүлсэн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцэнэ.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал

Монгол брэнд