top banner

“Зорчигч тээврийн нэгтгэл”-ээс 26 чиглэлийн автобусны буудлыг цэвэрлэжээ


2017-11-15 14:57:19
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн Тээвэрлэлт үйлчилгээ бодлого төлөвлөлтийн хэлтсээс өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах үүднээс өнгөрсөн сард Автобус 1,2,3 дугаар баазтай хамтран нийтийн тээврийн 26 чиглэлийн автобусны буудлыг цэвэрлэжээ.

Мөн автобусны цонхны шилийг цанталтаас хамгаалсан давхар шилэн наалтыг 41 тролейбусанд байршуулж, 22 автобусанд кузов засвар хийж, будсан байна. Мөн автобусны буудлыг дуу хоолойгоор зарлах төхөөрөмжийг суулгаад буй юм.

Түүнчлэн халтиргаа гулгаа ихэсч байгаа тул нийтийн тээврээр зорчигчдын  аюулгүй байдлыг хангах үүднээс автобусанд холбогдох санамжуудыг байршуулсан байна.
Ч.Ариунболд

Монгол брэнд