top banner

Ши Жиньпиний тусгай төлөөлөгч Умард Солонгост айлчилна


2017-11-15 15:42:00
Зураг
БЭЭЖИН. /Шиньхуа/. Хятадын Коммунист намын /ХКН/ Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний тусгай төлөөлөгч Сун Тао энэ долоо хоногийн баасан гарагт БНАСАУ-ыг зорино гэж “Шиньхуа” агентлаг өнөөдөр мэдээллээ.

ХКН-ын Төв Хорооны Олон улсын асуудал хариуцсан газрын тэргүүн Суны айлчлалын гол зорилго нь өнгөрсөн сард Бээжин хотноо болж өнгөрсөн ХКН-ын XIX их хурлын талаарх мэдээллийг БНАСАУ-д өгөх юм гэснээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байна.

Пхеньяны цөмийн болон пуужингийн туршилттай холбоотойгоор Солонгосын хойгийн байдал тогтворгүй байгаа энэ үед Шигийн тусгай төлөөлөгч БНАСАУ-д айлчлах гэж байна. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахын тулд Пхеньянд илүү шахалт үзүүлэхийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт Бээжинд айлчлах үеэрээ Хятадын талд уриалсан билээ.

Д.Трампын уриалгатай холбоотойгоор Ши тусгай төлөөлөгчөө Пхеньян руу илгээхээр болсон байж магадгүй гэж олон улсын ажиглагчид үзэж байна.
Г.Доржханд
 

Монгол брэнд