top banner
Шуурхай мэдээ

Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци


2017-11-16 15:00:50
Зураг
 Увсын Тэс гэж улсдаа бөх, мориороо алдартай хилийн буйдхан суманд шинэд тэмүүлж, санаачлагаар буцалж, хамтач амьдралаараа гайхагдсан Энхийн Сүх-Очир, түүний хүү Сүх-Очирын Одон гэж хүмүүс өнгөрсөн зуунд амьдарч байсан юм. Шинэ бүтээлийн 20 гаруй патенттай “ШБОС” Одон гуай хүүхдүүдтэйгээ хамтран сумандаа анх зайрмагны аяга хийдэг машины бүтээсэн нь Монголын шилдэг компаниудын нэг ТЭСО корпорацийн үүсгэл болсон ажээ.  Өдгөө  ТЭСО корпораци нь хүнсний үйлдвэрлэл, гадаад худалдаа, дэд бүтэц, бүтээн байгуулалтын салбаруудад 10 охин компанитайгаар амжилттай ажиллаж байна.


ТЭСО корпораци нь хүнсний үйлдвэрлэлийн салбарт анх “Бамбар” нэртэй зайрмагийг үйлдвэрлэн үйл ажиллагаагаа эхлүүлсэн бол өнөөдөр амттан үйлдвэрлэлийн  “Айсмарк” ХХК, будаа, гоймонгийн үйлдвэрлэлийн “Агь” ХХК, шингэн хүнс, сүү үйлдвэрлэлийн “Милко” ХХК гэсэн 3 салбар компани, 8 хүнсний үйлдвэртэй болж үйл ажиллагаа нь өргөжжээ. Бүх үйлдвэртээ олон улсын чанарын ISO:9001, ISO:22000 стандартыг нэвтрүүлсэн тэд өөрсдийн итгэмжлэгдсэн лабораториор бүтээгдэхүүн бүрийг түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн хүртэл бүх шат дамжлагад дээж аван шинжилж, чанар аюулгүй байдал, стандартыг хангуулан зах зээлд нийлүүлдэг ажээ. Иймдээ ч ТЭСО-чуудын үйлдвэрлэж буй үнээний сүүг хуурайшуулан гаргаж буй Монголын хамгийн анхны “Голден милк” сүү, уламлалт хэрэглээг орчин үеийн технологитой уялдуулан үйлдвэрлэж буй “Зөв” аарцны ундаа,орчин үеийн Итали, Дани, Шведийн техник технологиор үйлдвэрлэж буй Айсмаркын зайрмагууд, хүүхэд бүрийн хүслийн амттан “Хаан Чипс”, эрхэмсэг эзэгтэй нарын үнэнч туслах “Лапша” гоймон тэргүүтэй бүтээгдэхүүнүүд өрх бүрийн өдөр тутмын шилдэг сонголт болсоор байна.

2012 онд нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт 3520 айлын “Содон” стандарт цогцолборт хорооллыг барьж Монголын барилгын салбарт шинэ жишиг, стандартыг тогтоон барилга, бүтээн байгуулалтын салбарт дахь үйл ажиллагаагаа эхлүүлжээ. “Тэсо констракшн” ХХК-ын “Содон” хороолол нь хотын хамгийн зөв төлөвлөлттэй хорооллуудын нэг бөгөөд бөгөөд  эмнэлэг, сургууль, цэцэрлэг, авто зогсоол, тоглоомын талбай, спорт цогцолбор зэргийг цогцоор шийджээ. Бетон үйлдвэрлэлийн салбарын тэргүүлэгч “Хүннү Конкрет” ХХК-ийг байгуулан олон улсын чанар стандартаар баталгаажсан зуурмагийг харилцагч нартаа нийлүүлэн, тэдний талархлыг хүлээсээр байна.
ТЭСО корпораци 2003 онд байгуулагдсан цагаасаа эхлэн гадаад улс орнуудтай харилцаж эхэлсэн бөгөөд 2011 онд “Домог интернэшнл” ХХК-ийг үүсгэн байгуулж хамрах хүрээ болон үйл ажиллагаагаа нэмэгдүүлсэн билээ. Өнөөдрийн байдлаар Америк, Хятад, Орос, Шинэ Зеланд, Малайз, Индонез, Сингапур, Япон, Герман, Австрали, Энэтхэг, Вьетнам зэрэг олон арван улс орнуудтай харилцаа холбоотой бөгөөд 210 гаруй нэр төрлийн түүхий эд, бараа бүтээгдэхүүнийг өөрийн үйлдвэрүүдэд болон Монголын зах зээлд нийлүүлж байна. “Төв Азийн зам” ХХК нь зам, барилга, барилгын материаллын үйлдвэрлэлийн чиглэлээр байгүулагдан олон улсын тээвэр зуучлалын үйл ажиллагааны тусгай эрхтэй болсон ба төмөр замын тээвэр, далайн тээвэр, авто тээвэр болон агаарын тээврийн үйлчилгээ үзүүлж байна. Тэд 2015 онд Олон улсын тээвэр зуучлалын холбоонд элссэн ба дэлхийн томоохон тээвэр зуучийн компаниудтай хамтран ажилладаг ажээ.

Малчдаас сүү, иргэдээс жимс, тариачдаас будаа авахаас эхлүүлээд Ази, Европод бүтээгдэхүүнээ хүргэх тээвэр, логистикийн салбарт хүртэл хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагаагаа явуулж буй ТЭСО-чууд бүтээгдэхүүнүүдээ хөрш орнууд руугаа экспортолж эхлээд  даруй 2 жил өнгөрчээ. Анх сумын төвд зайрмагны аяга хийж эхэлсэн тэд хувьчлал, тендер, төсвийн хөрөнгө оруулалтаас хол чөлөөт зах зээлийн өрсөлдөөний жамаараа явсаар Монголын хөрсөнд ургасан жимс, монгол малын сүүгээр хийсэн хүнсний эцсийн бүтээгдэхүүн экспортод гаргаж чаджээ. Казахстан, Узбекистан руу кофены сүүгээ экспортлож байсан тэд  удалгүй БНХАУ руу хүрээ тэлэн сүүлийн 2 жилд өөрийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн бүрээ экспортонд гаргаж эхэлжээ. Гадны хэрэглэгчид Монголын шимт жимс, хуурайшуулсан сүүг өдөр ирэх тутам сонирхохын хирээр ТЭСО-гийнхон урамшиж, ирэх жилүүдэд өөрсдийн хийж буй зайрмаг, гоймонгоор экспортын бүтээгдэхүүнийхээ тоог нэмж, Солонгос, Япон руу экспортлох зорилготойгоор ажиллаж байгаа аж.
  />             “Тэсо” корпорацийн үйл ажиллагааны чиглэлийг дэлгэрүүлэн дурдвал,

Хүнсний үйлдвэрлэл

Тэсо корпорацийн хүнсний салбар нь “Айсмарк” үйлдвэрийн үйл ажиллагаагаар эхэлж байсныг дээр нэгэнтээ дурдсан бөгөөд хүнсний салбарт өөрийн гэсэн дотоодын итгэмжлэгдсэн лабораторийг байгуулан үйлдвэрүүддээ олон улсын сүүлийн үеийн дэвшилтэд техник технологиор шинэчлэлийн ажил хийж хэрэгжүүлжээ.
“Айсмарк” ХХК-ийн  Айсмарк үйлдвэр нь нийт Монгол улсын зайрмагны зах зээлийн 47 хувийг дангаараа хангадаг бөгөөд ОХУ-ын технологийг амжилттай нэвтрүүлэн шинэ шилдэг брэндүүдийг бий болгож зах зээлд нийлүүлсээр байна. Мөн 2015 оны шинэ бүтэц зохион байгуулалтаар “Кинг Снэйк” үйлдвэрийг нэгтгэж үйл ажиллагаагаа өргөжүүлэн явуулах болсон.
“Милко” ХХК-ийн  “Милко” үйлдвэр нь сүү сүүн бүтээгдэхүүний технологиор дэлхийд тэргүүлэгч Шведийн “Тетрапак” үйлдвэрийн иж бүрэн автомат, цагт 6000 ширхэг бүтээгдэхүүн савлах хүчин чадалтай TBA-8 Slim Line төхөөрөмжийг үйлдвэрлэлдээ ашигладаг. Мөн 2012 онд үйлдвэрлэлдээ олон улсын чанарын удирдлагын тогтолцоо болох ISO 9001–ийг нэвтрүүлсэн нь хүнсний хамгийн эмзэг түүхий эд болох сүүг чанар, шимт байдлыг нь алдуулагдахгүй өндөр хүчин чадалтай, орчин үеийн тоног төхөөрөмжөөр боловсруулах боломжийг хангасан. Мөн 2015 оны шинэ бүтэц зохион байгуулалтаар “Агь импекс” болон “Вит-Ойл” үйлдвэрүүдийг тус тус нэгтгэж үйл ажиллагаагаа явуулах болжээ.
“Агь” ХХК анх үүсэн байгуулагдсан цагаасаа хойш гадаад улс орнуудаас дээд зэрэглэлийн чанартай бараа, бүтээгдэхүүн импортлон оруулж ирж монголынхоо хэрэглэгчдэд тогтмол хүргэж ирсэнээр зах зээлд өөрийн гэсэн тодорхой байр суурь эзэлж чадсан залуу компани юм. 2011 онд ктус омпани гоймонгийн үйлдвэрлэл эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг нэмсэнээр үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ өргөжүүлж нэрээ “Агь” ХХК болгон шилдэг менежмент, дэвшилтэт технологоор, онцгой чанар, цогц үйлчилгээг хэрэглэгчдийн таашаалд нийцсэн үнээр нийлүүлж, зах зээлд тэргүүлэгч байх эрхэм зорилготой бүтээлч, эрч хүчтэй 150 гаруй ажилтан ажиллагсадтайгаар ажиллаж байна. Бидний ашиглалтанд оруулсан баяжуулсан гоймон ЛАПША брэндийн үйлдвэр нь орчин үеийн дэвшилтэт технологи бүхий бүрэн автомат үйлдвэрийн шугам юм. 2014 онд “Лапша” гоймонгийн үйлдвэрлэл эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг нэмсэнээр үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээгээ өргөжүүлж улмаар “Сакура” цагаан будаа “Слава” будаа зэрэг шилдэг бүтээгдэхүүнүүдийг Монголын зах зээлд нийлүүлж байна.

Барилга бүтээн байгуулалт

 “Тэсо констракшн” ХХК-ын байгуулсан орон сууцны “Содон” стандарт цогцолбор хороолол нь хотын хамгийн зөв төлөвлөлттэйн дээр эмнэлэг, сургууль, цэцэрлэг, авто зогсоол, тоглоомын талбай, спорт цогцолбор зэргийг цогц шийдсэнээр хэрэглэгчдийн тав тухтай, амар тайван амьдрах боломжийг бүрэн хангасан бүтээн байгуулалт юм. 2015 оны хувьд “Тэсо констракшн” компани нь эхний ээлжийн 416 айлын орон сууцыг ашиглалтанд оруулж оршин суугчиддаа хүлээлгэн өгсөн бол энэ жил дараа дараагийн барилгын ажил баригдаж эхлээд байна.
“Хүннү конкрет” ХХК нь 2011 онд БНХАУ-аас HONG DA HZS60 бүрэн автомат удирдлагын системтэй бетон зуурмагийн үйлдвэрийг байгуулсан бөгөөд цагт -60 м3 өдөрт 1200 м3 зуурмагыг захиалгаар үйлдвэрлэдаг. 2013 онд үйл ажиллагаагаа улам тэлж ZOOMLION HZS180 бүрэн автомат удирдлагын системтэй бетон зуурмагын үйлдвэрийг байгуулсан бөгөөд цагт-180м3 өдөрт 3600 м3 бетон зуурмаг захиалгаар үйлдвэрлэх боломжтой үйлдвэрлэлээр өргөжиж тэлсээр байгаа билээ. Мөн 8м3 20 миксер машин ECP60CS-5, ECP58CS-5 метр өндөрт бетон зуурмаг шахах насост 2 машинаар барилгын бетон цутгалын ажлыг хийж гүйцэтгэдэг туршлагатай баг хамт олонтойгоор үйл ажиллагаа явуулж байна. Мөн өөрийн лабораторид бүтээгдэхүүний чанарт шинжилгээ хийхийн зэрэгцээ түүхий эд материалаас дээж аван шинжилгээ хийж, үйлдвэрлэлд оруулдаг нь стандартад нийцсэн бетон үйлдвэрлэх нөхцөлийг бүрдүүлж чадсан юм.

Уул уурхайн салбар

Уул уурхайн салбарт 2011 оноос эхлэн “Ган дриллинг” ХХК-ийг үүсгэн байгуулж үйл ажиллагаагаа нэвтрүүлсэн юм. Мөн тээвэр зуучийн салбарт 2012 оноос эхлэн “Төв Азийн зам” ХХК тус тус байгуулагдаж зах зээлд өөрсдийн байр сууриа тодорхойлон амжилттайгаар ажиллаж байна.
“Ган дриллинг” ХХК нь нүүрс, төмрийн хүдэр, алт зэсийн хайгуулын өрөмдлөгийн ажлыг захиалагчийн шаардлагын дагуу чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн туршлагатай. Хайгууллын өрөмдлөгөөс гадна нүүрсний ашиглалтын талбайд тэсэлгээний өрөмдлөг хийдэг. “Тэсо дриллинг” ХХК нь орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон бөгөөд БНСУ-ын Hanjin болон Chongwon, Young Jin фирмийн MULTI-30 Power 7000, CWD 900 маркын 5 өрөмдлөгийн машин, тэдгээрт зориулсан зөөх тээвэрлэх машин техникүүдийг ашигладаг.

Гадаад худалдаа, тээвэр зууч

“Тэсо” корпораци 2003 онд байгуулагдсан цагаасаа эхлэн гадаад улс орнуудтай харилцаж эхэлсэн бөгөөд 2011 онд “Домог интернэшнл” ХХК-ийг үүсгэн байгуулж хамрах хүрээ болон үйл ажиллагаагаа нэмэгдүүлсэн билээ. Өнөөдрийн байдлаар байдлаар Америк, Хятад, Орос, Шинэ Зеланд, Малайз, Индонез, Сингапур, Япон, Герман, Австрали, Энэтхэг, Вьетнам зэрэг олон арван улс орнуудтай харилцаа холбоотой бөгөөд түүхий эд, бүтээгдэхүүн болон тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллаж байна.
Гадаад харилцааны чиглэлээрх “Домог интернэшнл” ХХК нь одоогийн дэлхийн 20 гаруй улсуудтай хамтран ажилладаг бөгөөд 210 гаруй нэр төрлийн түүхий эд, бараа бүтээгдэхүүнүүдийг өөрийн үйлдвэрүүдэд болон Монголын зах зээлд нийлүүлж байна. Одоогоор 40 гаруй ажилтантайгаар “Тэсо” корпорацийн нийт 11 салбар компаниудад дотоод болон гадаад ханган нийлүүлэлтийн үйлчилгээг үзүүлдэг.
“Төв Азийн зам” ХХК нь 2012 онд зам, барилга, барилгын материаллын үйлдвэрлэлийн чиглэлээр байгуулагдсан. 2013 онд олон улсын тээвэр зуучлалын үйл ажиллагааны тусгай эрхтэй болсон ба төмөр замын тээвэр, далайн тээвэр, авто тээвэр болон агаарын тээврийн үйлчилгээ үзүүлж байна. Мөн тэд импорт, экспорт, рэ-экспортын гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна. “Төв Азийн зам” ХХК нь 2015 онд Олон улсын тээвэр зуучлалын холбоонд /FIATA/ элссэн ба дэлхийн томоохон тээвэр зуучийн компаниудтай хамтран ажилладаг.
Улс орны эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа ч газарзүйн байрлалын болон түүхий эдийн нөөц боломж ихтэй манай орны хувьд энэхүү боломжоо бодит болгохын тулд хувь хүн, байгууллага бүрээс илүү өсөлт, өндөр бүтээмжийг шаардаж байгаа билээ. Энэхүү шаардлагыг өөрсдөдөө ноогдож буй үүрэг хэмээн ухамсарлаж 1000 гаруй ТЭСО-чууд хамтын хүчээр амжилтын төлөө ажиллаж, хором бүрт ахиц гаргаж, өдрөөс өдөрт өргөжин дэвшсээр байна.
Эрүүл, органик хүнсээр эх орныхоо хэрэглэгчдийг хангаж буй ТЭСО-чуудын “ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХ” зам дардан байг.

Сэтгэгдлүүд  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Мэдээний сэтгэгдэлд montsame.mn хариуцлага хүлээхгүй.

Монгол брэнд