top banner
Шуурхай мэдээ

Хөрөнгийн бирж нэг тэрбум 786 сая төгрөгийн арилжаа хийжээ


2017-11-20 16:59:06
Зураг

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хөрөнгийн бирж энэ сарын 13-17-ны өдрүүдэд таван удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 1 тэрбум 786 сая 404192 төгрөгийн арилжаа хийсэн байна.  
Ингэснээр өдөрт дунджаар 357.3 сая төгрөгийн гүйлгээ хийжээ. Хувьцааны арилжааны үзүүлэлтээс харвал 51 компанийн 741 302 ширхэг хувьцааг 395 сая 247152 төгрөгөөр  арилжаалсан байна. Мөн дээрх өдрүүдэд ЗГҮЦ анхдагч зах зээл дээр арилжаагүй байна. Харин Засгийн газрын үнэт цаасны  хоёрдогч зах зээлийн нийт 3 удаагийн хэлцлээр 529 ширхэг үнэт цаасыг  51 сая 659 040 төгрөгөөр арилжаалжээ. 

Идэвхтэй арилжигдсан хувьцааг хүснэгтээр үзүүлсэн дэлгэрэнгүй мэдээлэл:
 

Симбол

Үнэт цаасны нэр

Ширхэг

Үнийн дүн

1

APU

АПУ

227,057

181,405,640

2

TTL

ТАВАН ТОЛГОЙ

5,610

52,965,010

3

GOV

ГОВЬ

2,222

52,161,660

4

SUU

СҮҮ

177,173

39,857,198

5

ITLS

АЙТҮҮЛС

67,234

8,293,898

Идэвхтэй хувьцааны арилжаа явуулсан үнэт цаасны компаниуд: 

Симбол

Компанийн нэр

 Тоо ширхэг 

 Үнийн дүн 

1

BUMB

Бумбат-Алтай ХХК

         194,470

             139,281,483

2

BDSC

БиДиСек ХК

         304,472

             114,245,340

3

NOVL

Новел инвестмент ХХК

           83,288

               83,879,781

4

TDB

Ти Ди Би Капитал ХХК

         184,841

               81,052,863

5

ARD

Ард капитал групп ХХК

           87,073

               77,654,273

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон компаниуд:

Симбол

Компанийн нэр

Тоо ширхэг

Үнийн дүн

1

NOVL

Новел инвестмент ХХК

468

44,928,000

2

GAUL

Гаүли ХХК

190

19,190,000

3

MNET

Ард секюритиз ХХК

188

18,461,600

4

STIN

Стандарт инвестмент ХХК

188

18,461,600

5

BDSC

БиДиСек ХК

12

1,138,440

6

GLMT

Голомт Капитал ХХК

12

1,138,440

 


Монгол брэнд