top banner
Шуурхай мэдээ

Мандал сумын цэцэрлэг, сургуулийн хичээлийг түр хугацаанд зогсоов


2017-11-20 17:09:49
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сумын цэцэрлэг, сургуулийн хичээлийг энэ сарын 20-ны өдрөөс эхлэн тав хоногийн хугацаанд түр зогсоохоор шийдвэрлэжээ.
 
Мөн Улаанбаатар-Дархан-Сүхбаатар өртөө хүртэлх 271, 263, 264 дүгээр галт тэрэг, Зүүнхараа-Дархан-Эрдэнэт чиглэлийн 263, 312, 264 дүгээр галт тэрэг, Улаанбаатар-Зүүнхараа-Дархан чиглэлийн 301, 302 дугаар галт тэргийг Зүүнхараа өртөөнд зогсоохгүй явуулах, Зүүнхараа-Улаанбаатар чиглэлийн 282 дугаар галт тэргийг замын өртөөнүүдэд зогсоохгүйгээр явуулахаар болсон байна. Учир нь тус суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан хорио цээрийн дэглэм тогтоогоод буй. 
 
Мандал сум нь 26880 хүн амтай, 586 аж ахуйн нэгжтэй, авто болон төмөр замаар Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймагтай холбогддог. Мөн тус сумын төвд 23 мянга гаруй мал, 1000 гаруй гахайтай. Үүнээс өнөөдрийн байдлаар шүлхий өвчнөөр өвчилсөн 9 өрхийн 53 үхрийг зориудаар устгасан ба вакцинжуулалтыг эхлүүлсэн байна. Үүний зэрэгцээ шүлхий өвчин гарсан шалтгаан нөхцлийг яаралтай тогтоохыг Тагнуул, цагдаагийн газруудад үүрэг болгов.

 

Б.Туул


Монгол брэнд