top banner
Шуурхай мэдээ

Импортоор авах улаанбуудайг татвараас чөлөөлөх санал боловсруулжээ


2017-11-20 17:25:50
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Энэ жил ихэнх нутгаар гантай байсны улмаас үр тарианы болон хадлангийн ургац тодорхой хувиар буурч, 225.0 мянган тонн хүнсний улаанбуудай, 51.0 мянган тонн тэжээл, 6000 тонн үрийн улаан буудай шаардлагатай байгаа юм.

Тиймээс  ОХУ-аас зах зээлийн үнээс хямд үнээр улаанбуудайг оруулж ирэхээр болсон.  Тэгвэл энэ хүрээнд 43 аж ахуйн нэгж импортын улаанбуудайн квот авах хүсэлтээ Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яаманд хүргүүлснээс “Улаанбаатар гурил”, “Од групп", “Барил трейд”, “Эрдэнэт фүүдс” зэрэг компаниуд квотын эрх авах шаардлага хангажээ.

Салбарын яамнаас гурилын үнийг тогтвортой хадгалах, ирэх оны тариалалтыг хэвийн явуулах боломжийг бүрдүүлэх зорилгоор импортоор авах малын тэжээл, өвс, 225 мянган тонн хүнсний, 10 мянган тонн үрийн буудайг гаалийн албан татвараас чөлөөлөх болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх санал боловсруулжээ. Манай талаас Барнаул хотоос Баруун аймгуудын тэжээлийн хэрэгцээг хангах бол Новосибирск мужаас төв болон говийн бүсийн тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх,  хомсдлоос үүссэн үнийн хөөрөгдлийг зогсоох  зорилгоор тэжээл импортлоход дэмжлэг үзүүлэхийг ОХУ-аас хүссэн байна. ОХУ-аас хүнсний улаанбуудай импортлох татварт тонн тутамд 256 ам.доллар юм байна. Үүнийг тэглэж чадвал гурилын үнэ өсөхгүй төдийгүй улаанбуудайн хомсдол үүсэхээс сэргийлэх аж.
 
Б.Заяа

Монгол брэнд