top banner
Шуурхай мэдээ

Их аварга Хакүхо М.Даваажаргал 9 давснаар 40 дэх түрүүгээ авахад ойртсоор байна


2017-11-20 17:44:40
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн 11 дүгээр сарын тэмцээн буюу Кюүшюү башёгийн ес дэх  өдрийн барилдаанд 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал Чиёонокуниг даван есөн даваатай Кюүшюү башёг ганцаараа итгэл төгс тэргүүлсээр байна.
Кюүшюү башёг тэргүүлэгч бөхийг нэг унаатай нэхэж явсан гурван бөх энэ өдөр бүгд унаснаар Их аварга Хакүхо хоёр давааны илүүтэй өрсөлдөгчдөөсөө хол тасарлаа. Энэ өдөр 72 дахь Япон Их аварга Кисеносато, Такарафүжид унаснаар даваа нь унаанаасаа их болж 5 унаа, дөрвөн унаатай башёг үргэлжлүүлж байна.
Ичиножёо А.Ичинноров Дайшомаруд унаснаар хоёр унаа, долоон даваатай болж ухарсан бол Озэки Гойэдо, Ёшиказег давж долоон даваа, хоёр унаатай тэргүүлэгчдийн гуравт орж ирлээ.
Мөн энэ өдөр Тамаваши Б.Мөнх-Оргил. Котошогикүг давж, Араваши Э.Дөлгөөн, Точиазанг тус тус давснаар долоон даваа, хоёр унаатай болж, Кюүшюү башёг тэргүүлэгчдийн гуравт яваа зургаан бөхийн нэгд, тэд багтаж чадлаа.

 

Д.Өлзий


Монгол брэнд