top banner
Шуурхай мэдээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно


2017-11-21 09:09:31
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аргын тооллын 11 сарын 21, Ангараг гараг. Билгийн тооллын 3, Гар одтой, хар хулгана өдөр. Өдрийн наран 8 цаг 11 минутад мандан, 17 цаг 14 минутад жаргана.

Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.

Монгол брэнд