top banner
Шуурхай мэдээ

Улаанбаатарт 9-11 хэм хүйтэн


2017-11-21 09:12:19
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгаар, төвийн аймгуудын зүүн хэсгээр, баруун болон говийн аймгуудын зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голуудын хөндийгөөр 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 9-11 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 11 градус хүйтэн, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

Монгол брэнд