top banner
Шуурхай мэдээ

Сурагчдад хорт зуршлаас гарах арга замын талаар мэдээлэл өгч байна


2017-11-21 12:20:42
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвтэй хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулан хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, түүнээс гарах боломжийн талаар сургалт явуулж байна.

“Өсвөр үе, залуучуудыг эрүүл амьдралын зөв хэвшилтэй болгох” аяны хүрээнд зохион байгуулж буй энэхүү сургалтаар арха, тамхи болон мансууруулах бодисын хор хөнөөл, түүнээс гарах арга замын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч буй юм. Сургалтыг энэ сарын 20-нд Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 79 дүгээр сургууль, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай тэргүүний 92 дугаар сургуульд явуулсан бөгөөд ахлах ангийн нийт 194 сурагч оролцсон байна. Маргааш буюу энэ сарын 22-нд Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 106, 122, 123 дугаар сургуульд дээрх сургалтыг зохион байгуулах болжээ.

 Түүнчлэн уг сургалтыг өөрийн сургуульдаа зохион байгуулах хүсэлтэй сурагч, багш нарын хүсэлтийг sukhochir@youth.ub.gov.mn цахим хаягаар хүлээн авч эхэлжээ.

Ч.Ариунболд

Монгол брэнд