top banner
Шуурхай мэдээ

Хятадын алдартай хүний эрхийн хуульч 2 жилийн хорих ял сонсжээ


2017-11-21 17:00:43
Зураг
БЭЭЖИН. /Ройтерс/. Хятадын алдартай хүний эрхийн хуульчдын нэг хоёр жилийн хорих ял сонссон тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Зян Тяньюн хуульчид төрд  тэрсэлж, улс төрийн байдлыг тогтворгүй болгохыг оролдсон хэргээр мягмар гарагт буюу өчигдөр хоёр жилийн хорих ял оноосон байна. 

Түүний эхнэр “Шүүх шударга бус шийдвэр гаргалаа” гэж “Ройтерс” агентлагт мэдэгджээ. Хүний эрхийн төлөө тэмцэгч “Эмнести Интернэшнл” ТББ мөн шүүхийн шийдвэрийг “шударга бус” гэж үзэж буйгаа мэдэгдсэн байна.

Өдгөө 46 настай Зян Тяньюн  нь Хятадын засгийн газрыг эсэргүүцэгчдийг хавчин дарж байна гэж Бээжинг удаа дараалан  хатуу шүүмжилж байсан нэгэн юм.

 
Г.Доржханд

Монгол брэнд