top banner
Шуурхай мэдээ

Нигерид амиа золиослогч этгээд олон хүний аминд хүрчээ


2017-11-21 21:18:26
Зураг
АБУЖА. /Америкийн дуу хоолой/. Нигери улсын зүүн хойд нутгийн Адамава мужид өнөө өглөө нэгэн амиа золиослогч дэлбэрэлт үйлдсэний улмаас 50 хүн амь үрэгдсэн тухай “Америкийн дуу хоолой” агентлаг мэдээллээ.

Энэ халдлага Адамава мужийн Муби хотын сүмд өглөө сүсэгтнүүд мөргөл үйлдэж байхад болсон ажээ.

Одоогоор уг халдлагын хариуцлагыг ямар нэгэн бүлэглэл өөртөө хүлээгээгүй байна. Гэхдээ өмнө нь амиа золиослогчдоор олон тооны халдлага үйлдүүлж байсан лалын босогчдын “Боко Харам” бүлэглэл энэ халдлагын ард байж магадгүй гэж Нигерийн цагдаа нар сэжиглэж байна.

“Боко Харам”-ынхны гол зорилго нь Нигерийн засгийн газрыг түлхэн унагааж, лалын халифт улс байгуулах явдал юм. Тус бүлэглэл нь найман жилийн өмнөөс Нигерийн засгийн газрын эсрэг ажиллагаа явуулж эхэлснээсээ хойш 20 мянга гаруй хүний аминд хүрээд байна.
Г.Доржханд

Монгол брэнд