top banner
Шуурхай мэдээ

УИХ-ын гурван байнгын хороо хуралдана


2017-11-22 09:23:41
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гурван байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдана.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд эхэлж, Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн  тухай, Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэсэн хоёр хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийх юм. Төрийн байгуулалтын байнгын хороо 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдах ба УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах  тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

Төсвийн байнгын хороо үдээс хойш хуралдах бөгөөд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай гэсэн мөн хоёр хуулийн төслийг хэлэлцэхээр товложээ.
Б.Туул

Монгол брэнд