top banner
Шуурхай мэдээ

Р.Тиллерсоныг холбооны улсын хууль зөрчсөн хэмээн буруутгажээ


2017-11-22 10:55:06
Зураг
МОСКВА. /ТАСС/. АНУ-ын Төрийн Департаментын хэсэг ажилтан тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсоныг цэргийн ажиллагаанд насанд хүрээгүй хүүхдүүдийг татан оролцуулдаг улс орнуудтай явуулах цэргийн хамтын ажиллагааг хязгаарласан холбооны улсын хуулийг зөрчсөн хэмээн буруутгасан тухай “Ройтерс” агентлаг мэдээлэв.  
Рекс Тиллерсоныг холбооны улсын хууль зөрчсөн хэмээн буруутгаж байгаа явдал нь насанд хүрээгүй хүүхдүүдийг цэргийн албанд татдаг улс орнуудын жагсаалтаас Афганистан, Ирак болон Мьянмар улсыг хасах тухай түүний 6 дугаар сард гаргасан шийдвэртэй холбоотой аж. “Эдгээр улс оронд хүүхдүүдийг цэргийн албанд татаж байгааг АНУ-ын Төрийн Департамент нийтэд зарласан хэдий ч Тиллерсон ийм алхам хийжээ. Хүүхдүүдийг цэргийн албанд татахыг таслан зогсоох тухай АНУ-ын хуультай холбоотойгоор хүүхдүүдийг цэргийн албанд татдаг улс орнуудын жагсаалтыг жил бүр гаргадаг аж.
Э. Аянзаяа
 

Монгол брэнд