top banner
Шуурхай мэдээ

“Шүүлтүүр программ” нэвтрүүлэх санал гаргажээ


2017-11-22 11:24:52
Зураг
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг дахь Хүний эрхийн ахлах мэргэжилтэн энэ сард “Интернет эрх чөлөө ба Онлайн орчин” сэдвийн хүрээнд дүн шинжилгээ хийжээ. Судалгааг “Архангай аймгийн хэмжээний интернэт хэрэглэгч нарын эрхийн зөрчил”-д чиглүүлсэн байна.
Дүн шинжилгээгээ хийхдээ аймгийн Цагдаагийн газар, Цахилгаан холбоо, Мэдээлэл холбооны сүлжээ /ТӨК/ Mobicom, Unitel, Gi-mobail зэрэг газруудаас авсан мэдээлээлд тулгуурлажээ.
Архангай аймгийн хэмжээнд сүүлийн жилүүдэд интернэт хэрэглэгчдийн тоо хурдацтай өсч байгааг үүрэн оператор компаниуд мэдээлж байгаа.
Аймгийн хэмжээнд интернэт хэрэглэгч нэмэгдэхийн хэрээр онлайн орчин дахь хүний эрхийн зөрчил үүсэх болжээ. Цахим орчинд залилан мэхлэх, завших үрэгдүүлэх, бусдыг хуурч мэхлэх, хуурамч гүйлгээ хийх, хуурамч байгууллага бий болгох, сүлжээний бизнес, гоо сайхны болон гадаад улсаас эм бэлдмэл оруулж ирэх зэргээр шатлал бүхий сүлжээ үүсгэж бусдыг их хэмжээгээр хохироох, бусдын дансыг ашиглах, хуурамч гүйлгээ хийх гэсэн хэргүүд үйлдэгджээ. Тодруулбал, аймгийн Цагдаагийн газарт оны эхний 11 сарын байдлаар бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсэн гэмт хэрэг дөрөв бүртгэгдсэний хоёрт, мөн гүтгэх, нэр төрийг гутаах гэмт хэрэг хоёр бүртгэгдсэний нэгд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ажээ.

Цаашид эдийн засаг, банк санхүүгийн салбарын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах, зар сурталчилгаа, түүний хяналтыг чангатгах, кибер халдлагаас хамгаалах, хакеруудын дайралтыг зогсоох, “Шүүлтүүр программ” улсын хэмжээнд нэвтрүүлэх, хохирсон байгууллага аж ахуйн нэгж, иргэдээс ирүүлсэн мэдээллийг шалгаж үзээд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэж байгааг бууруулах зэрэг арга хэмжээ авах саналыг Хүний эрхийн үндэсний комисст гаргасан байна.

Б.Гэрэлт-Од
Архангай аймгийн хэмжээнд сүүлийн жилүүдэд улс орны болон нийгмийн өөрчлөлтийг дагаад интернэт хэрэглэгч нэмэгдсэн, түүний хэрээр онлайн орчин дахь хүний эрхийн зөрчил үүсэх болсон. 

Монгол брэнд