top banner
Шуурхай мэдээ

“Нүдээ нээ” хөдөлгөөнд Хархоринчууд нэгдэж байна


2017-11-22 12:06:19
Зураг
Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Өгөх Өдөр Хөдөлгөөн" болон “Лантуун дохио" ТББ-аас охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг “Нүдээ Нээ” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлээд байгаа билээ. Уг аянд Хархорин сумын ээжүүд нэгдэж байгаагаа илэрхийлээ.
“Сүүлийн үед нийгмийг цочроосон, олон нийтийг айдаст автуулахуйц аймшигт хэргүүд үйлдэгдэж, хүүхдийн амь нас, хөгжил, эрүүл мэнд, сэтгэл зүйд аюул занал учруулж буйд бид эмгэнэж байна. Тиймээс нийгэмд энэ асуудлаар дуугарч, эцэг эх, асран хамгаалагчид, хөршүүд, хүүхэдтэй ажилладаг хүн бүхэн, цаашлаад бодлого тодорхойлогчдод дуу хоолойгоо сонсгож байгаа “Лантуун дохио” ТББ-ын  “Нүдээ нээ” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж Хархорин сумын “Ээжүүдийн групп” нэгдэж байна” гэх мэдээллийг олон нийтийн сүлжээнд тавьж байгаа юм.
Мөн Хархорин сумын аж ахуй нэгж, албан байгууллагуудад хандан хөдөлгөөнд нэгдэх хүсэлт тавьж, гарын үсэг цуглуулж байгаа аж.
Б.Батчимэг

Монгол брэнд