top banner
Шуурхай мэдээ

Амралтын газруудыг “Эрүүл агаарт-Гэр бүлээрээ” аянд нэгдэхийг уриалав


2017-11-22 16:26:57
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Аялал жуулчлалын газрын зүгээс Улаанбаатар хотын ногоон бүс, Горхи-Тэрэлжид амралт, жуулчны баазын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг “Эрүүл агаарт-Гэр бүлээрээ” аянд нэгдэхийг уриллаа.

Энэхүү аян нь иргэдийг агаарын бохирдлоос хол, эрүүл, цэнгэг агаарт хөнгөлөлттэй үнээр амрах боломжийг бүрдүүлэх, өвлийн аялал жуулчлалыг дэмжих зорилготой юм. Одоогоор тус аянд “Dream Terelj lodge”, “Resort World Terelj”, “Big sky lodge”, “Хаан жимс” зэрэг найман амралтын газар, зочид буудал нэгдсэн байна. Дээрх байгууллагууд иргэдийг 20-50 хувийн хөнгөлөлттэй үнээр амраах болж, өөрсдийн дотоод журмаа боловсруулжээ.
Ч.Ариунболд

Монгол брэнд