top banner
Шуурхай мэдээ

Цасан нурангиас урьдчилан сэргийлэх сургалт явуулна


2017-11-22 18:04:55
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Монголын Уулчдын Үндэсний Холбооноос  АНУ-ын иргэн, цасан нурангийн шинжээч зааварлагч Билл Глүүдийг урьж сургалт зохион байгуулахаар болсон байна. Тус сургалтыг энэ сарын 25, 26-ны өдрүүдэд зохион байгуулах бөгөөд хоёр үе шаттай хичээл заах аж.

Билл Глүүд нь “Alaska Avalanche Specialists” компанийг үүсгэн байгуулагч бөгөөд тус компани  Аляскад цасан нурангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Тус компанийн  мэргэжилтнүүд зөвлөгөө, төлөвлөгөө, сургалт, зохиомол нуранги, нисдэг тэргээр болон гар тэслэгчээр тэслэлт хийх, хор хөнөөлийг бууруулах, судалгаа, эрсдлийн шинжилгээ, газрын зураг бэлтгэх зэрэг цасан нурангитай холбоотой бүхий л чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг аж. Түүнчлэн “Alaska Avalanche Specialists” компаний  шинжээчдийн багийнхан доод тал нь  10 жилийн туршлагатай мэргэжилтнүүд ажилладаг байна. 

 Б.Заяа

Монгол брэнд