top banner

Итгэлцлийг бэхжүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр тохиролцжээ


2017-11-23 09:18:22
Зураг
СОЧИ. /РИА Новости/. Орос, Иран, Туркийн удирдагчид лхагва гарагт Сочи хотноо хийсэн уулзалтынхаа үеэр итгэлцлийг бэхжүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай талаар тохиролцсон гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгджээ.
 
“РИА Новости” агентлагийн мэдээлснээр, “Ноён Владимир Путин болон ноён Хасан Роухани бид зөвлөлдөх явцдаа итгэлцлийг бэхжүүлэх арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлэхийн тулд хүмүүст үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийг Сирид саадгүй, тасралтгүй оруулах боломжийг бүрдүүлэх шаардлагатай болохыг онцлон тэмдэглэсэн билээ. Бидний хүрсэн тохиролцоо нийт бүс нутагт ашиг тустай юм” гэж Эрдоган гурван талын яриа хэлэлцээг дүгнэж хэлсэн байна.
 
Л.Батбаяр

Монгол брэнд