top banner
Шуурхай мэдээ

Халдлага үйлдэхээр бэлтгэж байсан этгээдүүдийг баривчлан саатуулжээ


2017-11-23 15:14:32
Зураг
МОСКВА. /ТАСС/. Францын Реймс хотын зул сарын баярын зах дээр халдлага үйлдэхээр бэлтгэж байсан 6 этгээдийг тус улсын хууль сахиулах байгууллагын ажилтнууд мягмар болон лхагва гарагт баривчлан саатуулсан тухай “L'Union” сонингийн цахим хувилбарт мэдээлсэн байна.

Тус сонины мэдээлснээр, халдлага үйлдэхээр бэлтгэж байсан этгээдүүдийг Реймс хотоос гадна Об болон Арденн мужаас баривчлан саатуулахдаа хууль сахиулах байгууллагын ажилтнууд хэд хэдэн галт зэвсэг хураасан байна.  

Реймс хотын зул сарын баярын зах 11 дүгээр сарын 23-нд нээгдэж, 12 дугаар сарын 27-нд хаагддаг аж.
Э. Аянзаяа

Монгол брэнд