top banner
Шуурхай мэдээ

Лондон хотноо “Миний эх орон” сэдэвт үзэсгэлэн гарав


2017-11-23 16:15:53
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/.“Миний эх орон” сэдэвтэй монголчуудын түүхэн ба өнөө цагийн ахуй соёлыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн Лондон хотноо энэ сарын 18-20-ны өдөр "John Keys Resource Centre"-т гарав.
Үзэсгэлэнг ЭСЯ-ны зөвлөх Л.Отгонбаяр нээж үг хэлсэн бол Британид амьдарч байгаа "Holland Park" дунд сургуулийн сурагч О.Содмандах Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгээс уншиж сонирхуулсан юм.

Үзэсгэлэнг “Монгол бахархлын өдөр”-ийн хүрээнд Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа ЭСЯ, Mongolian Community Organization хамтран зохион байгуулжээ.
 

Монгол брэнд