top banner
Шуурхай мэдээ

"Материалимпекс” ХК-ийн хувьцааны ханш 15 хувиар буурав


2017-11-24 15:05:46
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 32 хувьцаат компанийн 969 358 ширхэг хувьцаа арилжсанаас 18 компанийн хувьцааны ханш өсчээ.

Найман компанийн хувьцааны ханш буурсан бол зургаан компанийн хувьцааны ханш тогтвортой байв. Үүнээс "Жуулчин Говь" ХК  хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15.00 хувь  өссөн бол "Материалимпекс” ХК-ийн  ханш хамгийн өндөр буюу 15.00 хувиар унажээ.

Харин Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 130 ширхэг үнэт цаас 12.9 сая төгрөгөөр арилжаалав.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 17,916 ширхэг үнэт цаас 1.7 тэрбум төгрөгөөр арилжаалжээ.

Ингэснээр "MSE ALL" индекс 1,257.51 нэгж болж 1.89 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2 их наяд 413 тэрбум 489 сая 557 901 болсон байна.
Б.Заяа 

Монгол брэнд