top banner
Шуурхай мэдээ

ҮАБЗ-ийн хуралдаанаар ажилгүйдэл, ядуурлын асуудлыг авч хэлэлцэв


2017-11-24 15:21:38
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Төрийн ордонд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулав.
Хуралдаанд УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар оролцсон бөгөөд ядуурал, ажилгүйдлийн асуудлыг авч хэлэлцсэн аж. Учир нь өнөөгийн нийгмийн сөрөг үзэгдэл бүхэн ядуурал, ажилгүйдэлтэй холбоотой хэмээн эл асуудлыг сонгон авч хэлэлцжээ.
Ерөнхийлөгч ажлаа авсаны дараа ҮАБЗ-ийг хуралдуулахаар төлөвлөж байсан ч Засгийн газар солигдсонтой холбоотой цаг хугацааны хувьд хойшилж өнөөдөр ийн хуралдсан. Тус хуралдаан нь түүнийг Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойшхи анхны хуралдаан юм.
Б.Туул

Монгол брэнд