top banner
Шуурхай мэдээ

Өндөр настан, хүүхэд, оюутны картаар зорчсон 1000 гаруй зөрчлийг илрүүлжээ


2017-11-24 15:34:23
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Тээврийн газраас “Улаанбаатар Смарт Карт” ХХК, “Сити баз консалтинг” ХХК-тай хамтран нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж буй зорчигчдын хөлс төлөлт, жолооч бэлэн мөнгөөр үйлчилж буй эсэхийг шалгажээ.

Шалгалтаар 12 485 иргэн цахим картгүй зорчсон бол 1 093  иргэн хүүхдийн карт, 288 иргэн өндөр настны карт,  157 иргэн хөгжлийн бэрхшээлтэй иргэний карт, 74 иргэн оюутны картаар зорчжээ. Мөн 5 403 иргэний картын үлдэгдэл хүрэлцэхгүй байсан бол 25 хүндэт донорын үнэмлэх ашигласныг шалгалтаар илрүүлсэн байна.

Ийнхүү шалгалтаар зөрчил гаргасан нийт зорчигчдод “Автотээврийн тухай хууль”, “Зөрчлийн тухай” хуулиудын холбогдох заалтуудыг танилцуулж, дахин зөрчил гаргахгүй байх талаар сануулга өгчээ. Мөн зарим зөрчилд холбогдох хууль, тогтоомжийн дагуу торгуулийн арга хэмжээ авсан байна.
Б.Заяа

Монгол брэнд