top banner
Шуурхай мэдээ

“Агаар-агаар” ангиллын пуужин боловсруулахаар ажиллаж байна


2017-11-24 16:22:42
Зураг
ТОКИО. /ТАСС/. Япон болон Их Британи батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаагаа бэхжүүлэх үүднээс “агаар-агаар” ангиллын пуужин хамтран боловсруулахаар ажиллаж байна гэж Японы “Никкей” сонин мэдээлснийг ТАСС агентлаг уламжлав.

Энэ нь Япон улс АНУ-аас гадна өөр улстай хамтран зэвсэг бүтээж буй анхны төсөл болж байна. 2018 онд пуужингийн эхний загварыг гаргаж, туршилтуудыг 2023 онд эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж. Үүний дараагаар Япон болон Их Британи улс уг пуужинг олноор үйлдвэрлэх тухай шийдвэр гаргах юм байна. Түүнчлэн талууд пуужинг Герман болон Франц улсад нийлүүлэх боломжийг судлах ажээ.
Э. Аянзаяа

Монгол брэнд