Судан дахь энхийг сахиулагчдын багийг эгүүлэн татна

Монголын мэдээ | Улс төр
mn_tuul@montsame.mn
2017-11-24 17:30:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Судан Улсын Дарфур мужид энхийг сахиулж буй Цэргийн хээрийн II шатны эмнэлгийн цэргийн багийг эгүүлэн татахаар болжээ.
Засгийн газрын өнөөдийн хуралдаанаар эл асуудлыг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахаар болов. Тус эмнэлгийн хамт олон НҮБ-ын бие бүрэлдэхүүн, орон нутгийн нийт 36 мянга гаруй хүнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа юм. 

 
 
Холбоотой мэдээ