top banner
Шуурхай мэдээ

"Старт ап" том бизнесээс илүүтэй тэсрэлт өгч буйг тодотгов


2017-11-24 17:39:23
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Старт-ап буюу "гарааны бизнес" эрхлэгч болон хөрөнгө оруулагчид хэрхэн амжилттай хамтран ажиллах боломж байна вэ гэдгийг "Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулган-2017"-аар эрэлхийллээ.

Дээрх форум нь МУИС-ийн Бизнесийн сургуулийн санаачилгаар дөрөв дэх жилдээ болж байна.  Энэ удаагийн чуулганыг МУИС-ийн Бизнесийн сургууль, Старт ап Монгол, Хөгжлийн шийдэл ТББ-ууд хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Ерөнхий ивээн тэтгэгчээр Европын Сэргээн  босголт, хөгжлийн банк ажиллав.

Тус чуулга уулзалт "Нягтрал" сэдвийн хүрээнд өрнөсөн бөгөөд гарааны бизнес буюу Старт-апын  хууль эрх зүйн орчин болон санхүүжилтийн систем нь бусад салбарыг бодвол хөгжөөгүй,  төрийн бодлого,  санхүүжилтийн механизмыг сайжруулах, хамтын ажиллагаа, уялдааг тэлэх шаардлагатайг төлөөлөгчид онцолсон юм.

Түүнчлэн гарааны жижиг компаниудад тулгардаг томоохон сорилтын нэг бол чадварлаг хүн ажилд авч тогтоох асуудал байгааг бизнесийнхэн нуусангүй.

Улмаар  хуримтлал харьцангуй багатай  Старт апын бизнес эрхэлж буй хүмүүст нэмэлт санхүүжилт чухал. Нэмэлт санхүүжилт хөрөнгийн эх үүсвэрийг олж авна гэдэг тэдний хувьд томоохон сорилт болдог байна.

Гарааны бизнес эрхэлж буй  олон залуус Монголд бий. Гэхдээ амьдрал дээр 10 хүний 9 нь туршлага мэдлэгээсээ шалтгаалан цааш хөгжүүлэх боломжгүй байдалд хүрдэг аж. Тиймээс залуус шинэ зүйлийг хөгжүүлж туршлагжиж, цаг үетэйгээ хөл нийлүүлэн монголын бизнесийн орчинд өөрчлөлт хийх ёстой гэдэгт төвлөрлөө. Эдүгэ гарааны бизнес  том бизнесээс илүүтэй тэсрэлт өгч буйг дэлхийн жишээ харуулж байгаа учир бизнесээ эхлүүлж сэлүүрдэх хэрэгтэй гэдгийг  мэргэжилтнүүд тодотгосон юм.
Б.Заяа

Монгол брэнд