top banner
Шуурхай мэдээ

"Инвест Монголиа Токио-2017″ чуулга уулзалт болж байна


2017-11-24 17:51:48
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Инвест Монголиа Токио-2017″ олон улсын чуулга уулзалт Японы Токио хотноо өнөөдөр болж байна. 

Чуулга уулзалтын хүрээнд Монгол Улсын эдийн засаг, банк санхүү, дэд бүтэц, гадаадын хөрөнгө оруулалтын орчин хэтийн төлөв, хөгжлийн бодлого зэрэг сэдвээр 8  хэлэлцүүлэг болж буй.
 
Тус чуулга уулзалтыг сүүлийн таван жилийн турш Токио хотноо зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн чуулга уулзалтад гадаад,  дотоодын 300 гаруй төлөөлөгч оролцож байна. Монгол Улсын төрийн байгууллагуудыг төлөөлж Монгол банкны Дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, ГХЯ-ны газрын захирал В.Энхболд нар оролцож байна.

Монгол брэнд