top banner
Шуурхай мэдээ

Их аварга Хакүхо 12 даваатай бол Окиноүми, Хүкүтофүжи нар 11 даваатай явна


2017-11-24 18:27:44
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы  Кюүшиү арлын Фүкүока хотноо болж байгаа мэргэжлийн сумо бөхийн Кюүшюү башёгийн 13 дахь өдрийн байдлаар 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал 12 даваа, нэг унаатай ганцаараа башёг тэргүүлсээр байна.

Өнөөдөр Их аварга Хакүхо, Такарафүжитэй барилдахдаа нэлээд сандарч байж давлаа. Учир нь тал таардаггүй тэд тачай хийж босохоос эхлээд Их аварга хоёр ч удаа дороо бүтэн эргэж сандарсан хэдий ч өөрийн хурд, авхаалж самбаагаар даваагаа ахиулж чадлаа.

Түүний араас хоёр даваатай нэхэж яваа Окиноүми, Хүкүтофүжи нар өрсөлдөгчдөө тус тус давж 11 даваа, хоёр унаатай амжилтаа хадгалсаар байна. Энэ өдөр Гойэдо, Такаяасү нарын хоёр озэки барилдах байсан боловч Такаяасү өнжиж, Гойэдо найман даваатай болж 50 хувийн амжилтаа хийлээ.

Манай бөхчүүдээс Чиёошома Г.Мөнхсайхан долоо дахь даваагаа авсан бол Араваши Э.Дөлгөөн өчигдөр 50 хувийн амжилтаа хийсэн ч энэ өдөр унаснаар найман даваа, таван унаатай болов. Харин Ичиножёо А.Ичинноров, Митакеми-г, Тамаваши Б.Мөнх-Оргил Эндо-г тус тус давснаар есөн даваа, дөрвөн унаатай болоод байна.

 

Д.Өлзий  


Монгол брэнд