top banner
Шуурхай мэдээ

Шатрын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ


2017-11-25 12:05:56
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий сайдын ивээл дор анх удаа зохион байгуулж буй Шатрын түргэвчилсэн болон түргэн тоглолтын 2017 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн Төрийн ордонд өнөөдөр эхэллээ. 

Тэмцээн насанд хүрэгчдэд нээлттэй бөгөөд Монголын шатрын холбооны энэ оны аравдугаар сарын нэгний чансаагаар эрэгтэй 2000, эмэгтэй 1800-гаас дээш чансаатай өсвөрийн шатарчид, нийт 100 гаруй шатарчин оролцож байна. Рапид /түргэвчилсэн/ болон Блиц /түргэн/ тоглолт нь шатарчдаас хурдан сэтгэх, авхаалж самбаанаас гадна гарын хурдтай хөдөлгөөн шаарддаг төрөл юм. Тэмцээн Дэлхийн шатрын холбооны дүрмийн дагуу болох бөгөөд ням гарагт аваргаа тодруулна.

Тэмцээнийг Улс тунхагласны 93 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж байна.
Б.Туул

Монгол брэнд