top banner
Шуурхай мэдээ

Ерөнхийлөгч цаазын ял оноох саналаа Хууль зүйн яаманд хүргүүлжээ


2017-11-25 12:18:34
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгч Х.Баттулга бага насны хүүхдийн амь насыг нь хөнөөсөн этгээдэд цаазын ял оноох саналаа Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлжээ.

Энэ тухайгаа Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Төрийн ордонд болсон "Хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах төрийн бодлогын хэрэгжилтийг сайжруулах, олон нийтийн оролцоо, хяналт" хэлэлцүүлгийн үеэр мэдэгдсэн юм. Ерөнхийлөгчийн хувьд соёрхон баталсан олон улсын гэрээг цуцлах, олон улсын гэрээний үйлчлэлийг түр зогсоох эсэх асуудлыг Засгийн газрын саналыг үндэслэн УИХ шийдвэрлэх бүрэн үндэслэлтэй хэмээн үзэж байгаа аж. 

Бага насны хүүхдийг хүчиндэх, амь насыг нь хороох гэмт хэрэгт оногдуулах ялыг чангатгах, жигшүүрт гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ял оногдуулж, хатуу цээрлүүлж байх саналыг олон нийтийн зүгээс Ерөнхийлөгчид хандан иргэдээс олноор ирүүлэх болсон тул дээрх саналыг хүргүүлжээ.
Б.Туул



Монгол брэнд