top banner
Шуурхай мэдээ

“Зүрхний хилэн” уран сайхны кино Сидней дэх монголчуудын хүртээл болов


2017-11-25 12:52:12
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яам, Австрали Улсад суугаа Монголчуудын холбоотой хамтран “Зүрхний хилэн” уран сайхны киноны нээлтийг Сидней хотноо энэ сарын 22-нд хийв.
 
Энэ нь Австрали Улсад монголын уран сайхны киноны нээлт хийсэн анхны тохиолдол бөгөөд тус улсад сурч ажиллан амьдарч буй монголчуудын талархлыг хүлээсэн үйл явдал болжээ. Англи хадмал орчуулгатай уг киног Сидней хотод 3 өдөрт хоёр удаагийн давталттайгаар гаргасан ба үзэгчдийн 5 орчим хувь нь гадаадын иргэд байсан аж. 
 
“Зүрхийн хилэн” кино нь тус улсын Канберра, Мелбурн, Брисбэн хотод гарч, үзэгчдийн хүртээл болох юм.
Б.Туул

Монгол брэнд