top banner
Шуурхай мэдээ

Ерөнхий сайд гадаад бодлогын асуудлаар мэдээлэл хийнэ


2017-11-25 13:02:46
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын байнгын хороо, нэгдсэн чуулганы ирэх 7 хоногийн ажлын хуваарь батлагдан гарлаа.

Нэгдсэн чуулганы ирэх баасан гарагийн хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол Улсын гадаад бодлого, түүний хэрэгжилт” сэдвээр мэдээлэл хийх нь. Мөн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр товложээ. Тус хууль батлагдсанаар хүнсний болон үрийн улаан буудай, өвс тэжээлийг ирэх оны зургадугаар сарын дуустал НӨАТ болон гаалийн албан татвараас чөлөөлөх асуудал албан ёсоор баталгаажина.

Мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн  тухай, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн шат шатны хэлэлцүүлгийг хийх юм.
Б.Туул

Монгол брэнд