top banner
Шуурхай мэдээ

Оргил ачааллын үеэр үйлчлэх автобусны тоог нэмэв


2017-11-25 15:11:07
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллаас шалтгаалж нийтийн тээврийнхэн батлагдсан цагийн хуваарийн дагуу иргэд хөдөлмөрчдөд үйлчилгээ үзүүлэх боломжгүй байгаа тул ажил эхлэх, тарах үед үйлчлэх автобусны тоог нэмэхээр болжээ.
 
Ажлын өдрүүдэд өглөөний 07:25-07:40 цагийн хооронд хотын захын ачаалал ихтэй Саппоро, 3 дугаар эмнэлэг, 10 дугаар хороолол, 25-р эмийн сан, Долоон буудал гэсэн  таван цэгээс 6 чиглэлд тус бүр нэг автобус явуулахаар шийдвэрлэсэн байна. Оройн оргил ачааллын үе буюу 17:00-21:00 цагт ажиллах тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэх зохицуулалтыг мөн хийсэн аж. Ингэснээр орой 20:00 цагт ажиллах тээврийн хэрэгслийн тоог 73-аар нэмэгдүүлж 855 автобус,  21:00 цагт ажиллах тээврийн хэрэгслийн тоог 91-ээр нэмэгдүүлж 670 автобус, 22:30 цагт ажиллах тээврийн хэрэгслийн тоог 49-өөр нэмэгдүүлж 310 автобус тус тус явуулахаар болжээ.  
 
Мөн иргэдийн санал хүсэлтээр хот орчмын болон алслагдсан 20 гаруй чиглэлд өглөөний эх авалтын цагийг урагшлуулах, оройн буултын цагийг хойшлуулах зохицуулалт хийсэн. Нийтийн тээврээр зорчигчид UB Smart bus application-ийг гар утсандаа татаж сонгосон чиглэл дээрээ даран хүлээж буй автобус чинь аль буудал дээр явж байгааг шууд онлайнаар мэдээллийг авах боломжтой.
Б.Туул

 

 


Монгол брэнд