top banner
Шуурхай мэдээ

Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 25 хувь нь дээд боловсролтой хүмүүс байна


2017-11-29 13:59:07
Зураг
Баянхонгор /МОНЦАМЭ/. Улирагч сарын байдлаар аймгийн бүртгэлтэй ажилгүй иргэд 1057 болж, өмнөх оны мөн үеэс 2.3 хувиар буурчээ.
Нийт ажилгүй иргэдийн 56.5 хувь эмэгтэйчүүд байгаа бөгөөд насны бүлгээр авч үзвэл 15-44 насныхан 78.4 хувь, 45 дээш насныхан 21.6 хувийг эзэлж байна. Харин боловсролын түвшнээр харвал бүрэн дунд боловсролтой 62.3 хувь, тусгай мэргэжлийн болон техникийн боловсролтой 12.3 хувь, дээд, магистар, доктор боловсролтой 25.4 хувийг тус тус эзэлжээ.
Сонирхуулахад, Баянхонгор аймгийн хэмжээний хөдөлмөрийн насны хүн амын 75 хувь ажилтай, 15 хувь эдийн засгийн идэвхгүй хүмүүс, 10 хувь ажилгүй иргэд байна.
                                                                                                                                                Б.Мөнхзул

Монгол брэнд