top banner
Шуурхай мэдээ

Ирэх оны үндсэн чиглэлд оруулах саналыг авч байна


2017-11-29 19:41:54
Зураг

Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Засаг дарга Г.Батжаргал, ЗДТГ-ын дарга Ц.Дашцэрэн, ЗДТГ-ын хэлтсийн дарга нар аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, сумдын Засаг дарга нарыг нэг бүрчлэн хүлээн авч уулзаж байна. 
Өнөөдөр тэд аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн салбар холбооны дарга, гишүүдтэй уулзаж, 2018 онд Баянхонгор аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн ямар ажил, арга хэмжээ хийх талаар санал солилцжээ.
У
улзалтаар ИТХ-ын төлөөлөгчдийн 2017 оны ажлын тайланг авч хэлэлцэхээс гадна 2018 оны төсөв, Үндсэн чиглэлийг хэлэлцэн батлахаас өмнө тухайн сум орон нутагт ямар ажил, арга хэмжээг хийж хэрэгжүүлэх талаарх саналыг авч, шийдвэрлэх арга замыг хамтдаа боловсруулах юм. Эндээс гарсан санал, нэгдсэн шийдвэрийг 2018 онд аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг боловсруулах ажлын хэсэгт шилжүүлж, тэд үндсэн чиглэлд тусгах аж.  

Аймгийн Засаг дарга Г.Батжаргал уг уулзалтын үеэр хэлсэн үгэндээ, “Төсөв хэлэлцэн батлахаас өмнө ИТХ-ын төлөөлөгч, сумдын Засаг дарга, зарим ТББ, зөвлөл, хороодын саналыг сонсч, зайлшгүй шаардлагатай хөрөнгө мөнгө шаардсан арга хэмжээнд ач холбогдол өгөх ёстой. Тэгээгүйгээс үүдэж төсөв батлагдсаны дараа хөрөнгө санхүү шаардсан ажил, арга хэмжээг санхүүжүүлэх хүсэлт ирж, түүнийг шийдвэрлэх боломжгүй байдал үүсдэг” гэдгийг онцолж байлаа.

Уулзалт сумдын Засаг дарга, аймгийн ИТХ-ын төлөөлөгчидтэй хийх уулзалтаар үргэлжилнэ. 
                                                                                                                            Б.Мөнхзул


Монгол брэнд