top banner
Шуурхай мэдээ

Орой 19:00 цагаас хойш сургалт хүмүүжлийн ажил явуулахгүй байхыг даалгав


2017-11-29 19:48:32
Зураг
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд 19:00 цагаас хойш сургалт хүмүүжлийн ажил явуулахгүй байх талаар анги удирдсан багш нарт үүрэг болгохыг аймгийн Засаг дарга ЕБС-ийн захирал эрхлэгч, нарт даалгалаа. Мөн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчид болон цэцэрлэгийн хүүхдийг заавал эцэг эхэд нь хүлээлгэн өгч байх, ахлах ангийн сурагчдад анхаарал болгоомжтой байх, орой үдэш гадуур явахгүй байхыг анхааруулав.
Насанд хүрээгүй хүүхдийг хулгайлах, худалдах, авч зугтаах зэрэг гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх талаар аймгийн Засаг дарга албан байгууллагуудад ийнхүү чиглэл өгсөн байна. Энэ төрлийн гэмт хэрэг сүүлийн үед Улаанбаатар хот төдийгүй орон нутагт гарч байгаатай холбогдуулан ААН, байгууллагын ажилтан, албан хаагчдыг бага насны хүүхдээ цэцэрлэг сургуулиас нь авах, хүүхэддээ зориулсан цаг гаргахад анхаарч, энэ талаар тодорхой арга хэмжээ авч ажиллахыг сум, багийн Засаг дарга, нийт байгууллагын дарга нарт санууллаа. Мөн дээрх төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулах, холбогдох байгууллагуудтай хамтран оройн цагаас эргүүл хийх зэрэг хүүхэд хамгааллын чиглэлээр гарсан хуулиудыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг Хүүхэд, гэр бүл, залуучуудын газарт, аймгийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч байгаа болон түр оршин сууж байгаа гадаадын иргэдийн бүртгэл, мэдээллийг тухай бүр танилцуулж, гарсан зөрчлийг таслан зогсоож ажиллахыг Гадаадын иргэн харьяатын газрын аймаг дахь төлөөлөгчид тус тус үүрэгдсэн юм.
Түүнээс гадна насанд хүрээгүй хүүхэддээ анхаарал, хяналт тавьж энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг ААН, байгууллагын ажилтан, албан хаагчид болон нийт иргэдэд, аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Цахим тоглоомын газруудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, цаашид авах арга хэмжээ, цагийн хязгаарын өөрчлөх ажлыг зохион байгуулж ажиллахыг ХЭЗХ-т, дээрх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, сонор сэрэмжтэй ажиллах талаар сумдын Цагдаагийн албан хаагчдад тусгайлан үүрэг чиглэл өгөхийг Цагдаагийн газрын даргад тус тус үүрэг болголоо.
                                                                                                                                          Б.Мөнхзул

Монгол брэнд