top banner
Шуурхай мэдээ

Гоёл 2018” наадмын шилдэгээр Т.Халиунаа тодров


2017-11-30 11:59:41

Монголын дизайнеруудын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Гоёл” наадам 30 дахь жилдээ өчигдөр Соёлын төв өргөөнд болж, загвар зохион бүтээгчид 2017 оны хувцас загварын чиг хандлагыг тодорхойлох шилдэг бүтээлүүдээ танилцууллаа.


Монголын үе үеийн “Топ” тодотголтой шилдэг загвар өмсөгчдийг шалгаруулдаг тус наадам энэ жил “Агаарын бохирдлыг шүүх” маскны загварын уралдаан зарласнаараа онцлогтой. Энэхүү загварын тэргүүн байрт  М.Жаныдайзын “Үүлэн-2” загвар шалгарч 2018 онд Хонг Конгт болох загварын шоунд оролцох эрхтэй болов.


Гоёл 2018 наадамд  50 орчим загвар өмсөгч, загвар зохион бүтээгчдийн өдөр тутам, үндэсний, гоёлын, уран сэтгэмж төрлөөр урласан загварыг тайзнаа толилуулав. Энэ жилийн шилдэгээр загвар өмсөгч Т.Халиунаа тодорч, шагналыг анхны Топ моделиудын нэг Э.Одгэрэл гардуулсан юм. Мөн "Гоёл "наадмын үндэс суурийг тавилцсан нэрт дизайнер Д.Түвшин агсны нэрэмжит Гран при шагналын эзнээр “Гоо од” хувцас загварын урлангийн дизайнер Н.Долгормаа тодорлоо.


Сэтгэгдлүүд  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Мэдээний сэтгэгдэлд montsame.mn хариуцлага хүлээхгүй.

Монгол брэнд