top banner
Шуурхай мэдээ

Гэмт хэргийн гаралт өссөн дүнтэй байна


2017-11-30 22:46:04
Зураг
Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ оны эхний 10 сарын байдлаар аймгийн Цагдаагийн газарт 421 гэмт хэрэг бүртгэгдсэний 263 нь хөнгөн, 96 хүндэвтэр, 59 хүнд, 3 онц хүнд гэмт хэрэг байжээ. Нийт гэмт хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулж үзвэл 40.8 хувиар өссөн дүн аж.
Нийт гэмт хэргээс өмчийн хулгайн хэрэг 146 гарснаас иргэдийн өмчийн хулгай 96, малын хулгай 35, тээврийн хэрэгслийн хулгай 15 гарсан байна. Мөн хугацаанд гэмт хэргийн улмаас нийт 198 хүн бэртэж гэмтсэн бол 18 хүн нас баржээ. Нийт гэмт хэргийн улмаас 834.0 сая.төгрөгийн хохирол учирсанаас 386.7 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн мэдээ байна.
Нийт гэмт хэрэгт 358 хүн холбогдогчоор татагдсан бол гэмт хэрэг үйлдэхдээ 40 холбогдогч бүлэглэж, 108 холбогдогч согтуу байсан нь бүртгэгджээ. Гэмт хэргүүдийн талаас илүү хувь буюу 228 нь аймгийн төв буюу Баянхонгор суманд гарсан байна.
                                                                                                                                                 Б.Мөнхзул

Монгол брэнд