top banner
Шуурхай мэдээ

“Хурд”, “Никитон” хамтлаг хамтарсан тоглолтоо хийнэ


2017-12-01 17:37:48
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Рок поп урлагийн акулууд хэмээн нэрлэгддэг “Хурд” болон “Никитон” хамтлагийн уран бүтээлчид хамтарсан тоглолт хийхээр болжээ.

Тэд “Нүргээн” хэмээх хамтарсан тоглолтоо энэ сарын 9, 10-нд Улаанбаатар паласын концертын их танхимд хийхээр болсноо цахим хуудсаар дамжуулан мэдээллээ.
Тоглолтод Монголын хөгжмийн урлагийн хоёр том хамтлагийн шилдэг дуунууд эгшиглэх юм. Тоглолтын тасалбар нь 30, 50 мянган төгрөгийн үнэтэй аж.

Дашрамд дурдахад, “Никитон” хамтлаг 1993 онд байгуулагдсан, Монголын арт рок хамтлаг юм. Харин “Хурд” рок хамтлаг нь анх 1987 онд Төмөр замын вагон депогийн ажилчин хэсэг залуусын дунд хөгжим сонирхогчийн хэмжээнд байгуулагдаж, уран бүтээлээ туурвиж эхэлсэн юм.
Ж.Болор

Монгол брэнд